Дорнод аймгийн Матад сумын ИТХ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХЭН ТОВЧОО

2017-05-10 16:57

Дорнод аймгийн Матад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 21 төлөөлөгч, 7 тэргүүлэгч  4 бодлогын  хороотойгоор нутгийн  өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

ИТХ-ын даргаар 1996-1998 онд Н.Намжилдорж , 1998-2000 онд Г.Гомбожав,   2000-2004 онд Г.Октябрь, 2004-2008 онд  Г.Хүрлээ, 2008- 2012 онд Ц.Энхмаа, 2012-2016 онд Э.Төмөрбаатар нар ажиллаж байсан.

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ИТХ-ын даргаар С.Энхболд, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Ц.Ариунгэрэл  нар  ажиллаж  байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч  С.Энхболд, Ө.Отгонбаатар, Ш.Мөнхбат, Н.Пүрэвсүрэн, Ц.Энхмаа, Д.Бадамгарав, Б.Энхболд нар сар бүр тэргүүлэгчдийн хуралдааныг 2 удаа хийж сум орон нутагт  тулгамдаж  байгаа асуудлыг шийдвэрлэн  ажиллаж  байна.

ИТХурал нь  4 бодлогын хороотой  Үүнд:

1.Өргөдөл гомдол,Эрхзүйн хороо, дарга Б.Эрдэнэхүү

 2.Төсөв эдийн засгийн бодлогын хороо, дарга Г.Насанбаяр

3. Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо, дарга Д.Бадамгарав

 4. Байгаль орчин, уул уурхай хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо, дарга Ц.Энхмаа нар нь  хороодынхоо ажлын чиглэлийн дагуу төлөвлөгөөтэй, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гарган хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянаж  ажилладаг.

Мөн ИТХ-ын дэргэдэх  ГХУСАЗСЗөвлөл   нь сумын хэмжээний гэмт хэргийн гаралтыг бууруулах, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх  ажилд ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг татан оролцуулах шаардлагатай үед байнгын эргүүл жижүүр ажиллуулж цагдаагийн хэсэгтэйгээ хамтарч ажилладаг.  Сумын анхан шатны УЗН-ийн хорооны дарга тэргүүлэгчдээ шинээр томилон гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, иргэд, хүүхэд,  залуучуудыг  хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд нэгдэж  оролцоогоо нэмэгдүүлэн нэгдэхийг уриалан ажиллаж байна. 

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь  сумын эдийн засгийн бодлогыг тодорхойлох, иргэдийн эрх ашгийн талаархи асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг хуулийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.



2017-05-10 16:57

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 20
  • НИЙТ:
  • 33 702
Сумдууд