" Номын ертөнц " өдөрлөгийг зохион байгуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, ном эрдмийг хүндэтгэн ард иргэд, хүүхэд, залуусыг номтой нөхөрлүүлэн, ном унших соёлыг дэлгэрүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор "Үндэсний бичиг - Соёлын өдөр"-т зориулан 'Номын ертөнц" өдөрлөгийг ЕБС-ын 1-2, 3-5, 6-9-дүгээр ангийн сурагчдын дунд тус тус зохион байгууллаа. Тус тэмцээнд 1-2 дугаар ангийн сурагчдын дунд Уран тод уншигчийг тодруулж 1-р байранд 1а ангийн сурагч Н.Мөнгөнболор, 2-р ангийн сурагч М.Урангоо нар шалгарлаа. Амжилттай оролцсон 4а, 9а, 7a aнги, анги хамт олноо сайн зохион байгуулсан багш Д.Бадамгарав, Батцэцэг нарт ажил, сурлагын амжилт хүсье.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5548