Дорнод аймгийн Матад сумын ИТХ

Дорнод аймгийн Матад сумын ИТХ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2017-09-12

МЭНДЧИЛГЭЭ Нутгийн зон олон, алс хол суугаа иргэд Матад нутгийн сайн сайхны төлөө сэтгэл өвөртлөн байдаг ард түмэн та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдан та бүхнийхээ итгэл сэтгэлийг хүлээн ажиллаж байна. Бид сумынхаа эдийн засаг нийгмийн бодлогыг тодорхойлж, ИТХурлын байгууллага, Төлөөлөгчдийн иргэдтэйгээ тогтоосон харилцаа холбоог улам ойртуулж иргэдийн нийтлэг ашиг сонирхолыг тууштай илэрхийлж иргэддээ ойр, иргэддээ ачлалтай, өгөөжтэй ажиллахыг зорилтоо болгон нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлж, ИТХурлын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үндсэн чиглэлийг баталсан. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө Засаг дарга, түүний Тамгын газар, төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран зүтгэж хичээн ажиллах болно. Иргэдээ нэгтгэн нягтруулж сайхан зорилт, сайн үйлсийн төлөө халуун дулаан уур амьсгал, эв эеийг эрхэмлэсэн ажилсаг чанарыг төлөвшүүлэхэд ИТХурал ажил хэргээ бүрэн чиглүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Нутгийнхаа иргэдийн дуу хоолой нь, ажил хэрэгч нөхөр нь байж зүтгэхэд хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Сум орон нутаг маань өдрөөс өдөрт хөгжин дэвжиж, иргэд нь аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.


ХҮНДЭТГЭСЭН: МАТАД СУМЫН ИТХУРЛЫН ДАРГА С.ЭНХБОЛД



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%