Дорнод аймгийн Матад сумын ИТХ

Дорнод аймгийн Матад сумын ИТХ

"Төрийн бодлогын төвд-Малчин хүн" малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

2019-05-03

"Төрийн бодлогын төвд-Малчин хүн" малчдын анхдугаар зөвлөгөөн 2019 оны 05-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Зөвөлгөөнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч П.Гэрэлбаатар, Сумын ИТХ-ын дарга С.Энхболд, Засаг дарга Э.Төмөрбаатар нар үг хэлж нээлээ. Зөвөлгөөнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан, ХХААГазрын МАА-н албаны дарга Д.Наранхүү, МЭГ-ын халдвартын их эмч Э.Пүрэвдорж, ХХҮГ-ын дэд дарга Б.Хасархүү, ГБХЗХГ-ын н.Хандсүрэн, мөн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Ариунгэрэл, Цаг уурын станцын ахлах техникч Г.Өнөболд, БОХУБайцаагч Ш.Өлзийдүүрэн, Цагдаагийн хэсгийн дарга дэд хурандаа М.Энхтөр нар мэдээлэл хийж БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, аймгийн ХДТ-ын хамт олноос ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Зөвөлгөөнд нийт 200 гаруй малчид оролцож, малчдад тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%