Дорнод аймгийн Матад сумын ИТХ

Дорнод аймгийн Матад сумын ИТХ

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-12-24

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ээлжит 15 дугаар хуралдааныг 2015 оны 12 сарын 23-нд хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийвэрлэлээ.
1. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн хүсэлт хэлэлцэх тухай
2. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай
3. Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
4. ИТХ-ын оны шилдэг төлөөлөгч, тэргүүлэгчийг  шалгаруулах тухай
1.Тус сумын Эрдэнэбадрахм багийн Билүүт гэдэг газарт хайгуулийн зөвшөөрөл хүссэн хүсэлтийг тэргүүлэгчид хэлэлцээд тус газар нь Монгол улсын зууны манлай, Төрийн 3 удаагийн шагналт Цэндийн Дамдинсүрэнгийн төрсөн нутаг, малчдын өвөлжөө хаваржааны доорхи газартай давхцалтай байгаа тул татгалзах саналаа хүргүүлсэн.
2. Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Жаргалант багийн аймгийн сайн малчин Жамбын Гомбосайханыг  тодорхойлж  дээд байгууллагад уламжласан.
3. Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.
4. Тус Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг 2015 оны шилдэг тэргүүлэгчээр Ц.Пүрэвдорж, шилдэг төлөөлөгчөөр Б.Даваа, шилдэг багийн иргэд нийтийн хурлын даргаар Г.Нандингэрэл нарыг тодруулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%