Дорнод аймгийн Матад сумын ИТХ

Дорнод аймгийн Матад сумын ИТХ

Тэргүүлэгчид хуралдав.

2016-03-23

   Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2016 оны 03-р сарын 22-ний өдрийн 10 цаг 10 минутанд хурлын даргын өрөөнд хийж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:

1.           Хуралдааны товыг өөрчлөх тухай /ИТХ-н ээлжит 12 дугаар хуралдааны товыг цаг үетэй холбогдуулан хойшлуулахаар тогтов. /

2.    Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх тухай /МУИХ-н ээлжит сонгуулийн сурталчилгааны реклам сурталчилгааг байршуулах байршлыг Соёлын төвийн хойд хэсэг, Хан шувалдай ХХК-н зүүн урд талд байхаар тогтоолыг гаргав. /

3.    Улаан загалмайн тусламжийн мэдээлэл хийх тухай /Дорнод аймгийн УЗ-н хорооноос ирүүлсэн тусламжийг багуудад хуваарилсан тухай УЗН анхан шатны хорооны дарга Ц.Ариунгэрэл танилцуулж цаашид хийх ажлын талаар мэдээлэл хийв./

4.         Төрийн дээд шагналд уламжлах тухай /Сумын Түмэнхаан багийн иргэн Ардын боловсролын тэргүүний ажилтан Жамсрангийн Дондогийг Хөдөлмөрийн хүндэт медальд тодорхойлохыг тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжиж дээд байгууллагад уламжилсан тогтоолыг хүргүүлсэн. /

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%