Дорнод аймгийн Матад сумын ИТХ

Дорнод аймгийн Матад сумын ИТХ

НАСНЫ ХИШИГ ОЛГОХ ЖУРМЫГ БАТАЛСАН

2017-02-01

ИРГЭДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 31 дүгээр тогтоолоор Ахмад настны Нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4-д заасан ахмад настанд Насны хишиг олгох журмыг баталсан. 
Насны хишгийг Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр насны хишгийг жилд хоёр удаа олгоно.
65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг; / 50.000/
70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг; / 80.000 /
80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг; / 150.000 /
90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг./ 250.000 /
Бүрдүүлэх материал:
  1. Ахмад настны иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа
  2. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, / иргэний үнэмлэхийн лавлагаа /
  3. Итгэмжлэхийн хуулбар
  4. Өргөдлийн маягт бөглөнө
Дэлгэрэнгүй мэдээг доорх утасаар авна уу?
ХХҮГ-ын мэргэжилтэн Э.Ганчимэг Утас: 8901-8891 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%