Дорнод аймгийн Матад сумын ИТХ

Дорнод аймгийн Матад сумын ИТХ

МЭНДЧИЛГЭЭ

2017-02-23


 Нутгийн  зон олон, алс хол суугаа нутгийн иргэд Матад нутгийн сайн сайхны төлөө сэтгэл өвөртлөн байдаг ард түмэн минь амар амгалан байна уу.

Арвандолоодугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал  тахиа жилийн мэндийг дэвшүүлье.

Матадчууд бид 2017 оны эхэнд хүн ам 2590 мал сүрэг 114700 болж улсын аварга малчин 1, аймгийн аварга малчин 2, шинээр мянгат малчин 2 төрсөн, ММСУХолбооны уяачийн алдар цолоор 2 уяач, хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр 1, цэргийн хүндэт медиалаар 1 иргэн шагнуулж хөдөлмөрөө үнэлүүлсэн зэрэг олон амжилтуудтай  бичин жилээ ажил хөдөлмөр, амьдрал жаргал, аз хийморьтой үдэж тахиа жилээ билэг дэмбэрэлтэй угтацгааж байна.

Нутагт минь малын шүлхий өвчин гарч хүндрэл учирсан  хэдий ч нутгийн ард иргэдийн хамтын хүчээр тархалтыг амжилттай зогсоож ажиллаж  байна. Шүлхий өвчний дэгдэлтийн хүнд үед нутаг орныхоо төлөө сэтгэл зүтгэл гаргаж ажилласан залуучууд болон, сэтгэл санаа эд материалын туслалцаа үзүүлж байсан нутгийн уугуул суугуул иргэд та бүхэндээ нутгийнхныхаа өмнөөс баярласнаа дахин дахин илэрхийлж байна.

Бид бүхэнд дэвшүүлсэн зорилт, амласан амлалт бодсон санасан үйл хэрэг, сэтгэж мөрөөдсөн тэмүүлэл бий. ИТХурлын байгууллага, Төлөөлөгчдийн иргэдтэй тогтоосон харилцаа холбоог улам ойртуулж иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг тууштай илэрхийлж “Иргэддээ ойр, иргэддээ ачлалтай, өгөөжтэй ажиллах” зорилтыг хэрэгжүүлэн ажиллах болно. Энэ зорилт нь ИТХ, нутгийн захиргааны байгууллагын эрхэм зорилт, байнга анхаарч хэрэгжүүлэх ажил болно.

Иргэдээ мэдэрч иргэддээ ойртож, иргэдийнхээ хүсэл эрмэлзлэлийг илэрхийж, иргэдээсээ асууж ажиллах нь нутгийн өөрөө удирдах байгууллагын цаг ямагт хэрэгжүүлэх үндсэн ажил билээ.

Иргэдээ нэгтгэн нягтруулж сайхан зорилт сайн үйлсийн төлөө дагуулан манлайлж халуун дулаан уур амьсгал, эв эеийг эрхэмлэсэн ажилсаг чанарыг төлөвшүүлэхэд ИТХурал ажил хэргээ  бүрэн чиглүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Нутгийнхаа иргэдийн дуу хоолой нь, ажил хэрэгч нөхөр нь хамтран ажиллагч нь байж зүтгэнэ.

Тахиа жилдээ төгс төгөлдөр, аз хийморьтой байж, төрлөөрөө түвшин амгалан, нутаг орноороо амжилтын эзэн болж эрүүл энх, аз жаргалтай байх ерөөлийг өргөн дэшүүлье.

Та бүхэн минь хотол түмнээрээ сайхан шинэлээрэй

                                           

                                                 Матад сумын ИТХ-ын дарга С.Энхболд 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%